Өмнөговь аймагт тооллого хэвийн явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 12:41:53

Гурван жилд нэг удаа явагддаг жилийн тэжээвэр амьтад, хашаа худгийн, жилийн эцсийн мал тооллого аймгийн хэмжээнд явагдаж байна.

Энэхүү тооллогын ажлыг аймаг орон нутаг, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн явуулж байгаа бөгөөд тооллогыг явуулсанаар мал тооллогын бүртгэлийг сайжруулан мэдээллийн санг буй болгох, бусад бүртгэлийн сантай холбох, улмаар иргэдийн малыг харьяалал харгалзахгүй өөрийн нэр дээр нь тухайн нутаг дэвсгэрт нь бүртгэн банкны үйлчилгээнд мал тооллогын мэдээллийг малчин хүссэн үедээ ашиглах зэрэг олон тодорхой нөхцөл бий болох юм.

Баруун сумдын хувьд мал тооллого хэвийн явагдаж байна. Аймгийн хэмжээнд нийт нутгаар цас орсон ч шуурга салхи намдуу байгаа учраас өвөлжилт хэвийн, харин отроор яваа мал, малчид цөөнгүй байгаа юм. Баяндалай сумын хувьд л гэхэд зарим малчин өрх цас ихтэй байгаагаас үүдэн нутаг бэлчээр сэлгэн хилийн бүс нутгаар оторлон яваа гэж сумын дарга У.Буян-Өлзий хэлж байна. Сум, баг, хорооны нутаг дэвсгэрт байгаа мал, түүний дотор бод малыг биечлэн үзэж, тооллогод бүрэн хамруулах, мөн тавиул алдуул, отрын бүс нутагт өөр аймаг суманд яваа малыг хүртэл тооллогод орхигдуулахгүй бүрэн хамруулахын төлөө ажиллаж байгаа гэлээ.

Тооллогын эцсийн дүн нэгдүгээр сарын 4-нд гарна.

    Өмнөговь аймаг  С.Сумьяа

 

Холбоотой мэдээ