Сагсны тэмцээнд Өвөрхангайн харьяат бөхчүүд түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 19:43:22

Бөхчүүдийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн  энэ жил 8 дахь жилдээ энэ сарын 12,13-ны өдөр Улаанбаатар хот дахь Спортын төв ордонд болж өндөрлөсөн. “Хаан” банк, олимпийн аварга Н.Түвшинбаярын “Түвшин” группээс ивээн тэтгэсэн тус тэмцээнд аймгийн арслангаас дээш цолтой, Монголын үндэсний бөхийн холбооноос эрэмбэлэгдсэн бөхчүүд оролцсон байна.

Өвөрхангай аймгаас Зүүнбаян-улаан сумын харьяат, Улсын арслан Д.Ганхуяг, Баянгол сумын харьяат, Улсын заан Б.Сайнбаяр, Хорхорин сумын харьяат, Улсын заан Т.Санчир, Гучин-ус сумын харьяат, Улсын начин Д.Батбаяр, Өлзийт сумын харьяат, Улсын начин Л.Наранбаатар, Тарагт сумын харьяат, Улсын начин Б.Сангисүрэн, Сант сумын харьяат, Аймгийн арслан Ц.Жамсран, Бүрд сумын харьяат, Аймгийн арслан Г.Отгонбаатар, Уянга сумын харьяат, Аймгийн арслан Х.Гантулга, Сант сумын харьяат, Аймгийн арслан Ж.Наранбаатар, Нарийнтээл сумын харьяат, Аймгийн арслан Б.Лхагвадорж нар оролцжээ.

Тэмцээнд Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн дэвжээ”-ний бөхчүүд түрүүлж, Улсын арслан Д.Ганхуяг сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртсэн байна

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ