Хүүхдийн эрхийн конвенцийг Тува хэлээр орчуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 17:42:42

Хөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсээс цаатан иргэдийн үндэсний хэл болох тува хэлийг цаатан хүүхдүүдэд өвлүүлэн үлдээх судлан эзэмшүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн конвенцийг тува хэлээр орчуулж байна.

Цагааннуур суманд өнөөдрийн байдлаар нийт 561 цаатан үндэстэн байгаа бөгөөд 130 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа боловч тува хэл заах мэргэжлийн багш байхгүйн улмаас үндэсний хэлээ сурч чадахгүйд хүрчээ.

Цаашид аймаг орон нутгаас “Цаатан иргэдийн амьдралыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хичээлийн цагт үндэсний хэлийг нь судлах цаг гарган тува хэлийг заалгаж хүүхдийн эрхийн конвенцийг үндэсний хэл дээр нь судлуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ