Алслагдсан багийн цахилгааны асуудал шийдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 14:08:09

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын алслагдсан хороолол болох Хөх толгой буюу шинэ суурьшлын бүсийн цахилгаан эрчим хүчний шугам сүлжээг өргөтгөх ажлыг гүйцэтгэсэн "Улаанбаатар электромонтаж" компаний ажил дуусч гэрэл цахилгааны асуудал шийдэгдлээ.

Тус ажлыг хүлээн авах ажлын хэсэгт аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын хэлтсийн дарга Д.Энхжаргал болон багийн гишүүд зургийн зохиогч, гүйцэтгэгч компаний төлөөллүүд оролцож шугам эрчим хүчний шугам сүлжээ өргөтгөх ажлыг хүлээн авчээ. Тус газар  2013 онд 500 гаруй өрхөд өрхийн хэрэглээний газар олгосон боловч тог цахилгаан болон дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй иргэдийн өмнө тулгамдсан асуудлын нэг байсан ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ