Д.Отгонцэцэг, С.Батцэцэг, П.Орхон нар аваргын төлөө хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-12-11 11:47:09

ОХУ-ын Чуваш улсын Новочебоксарск хотын “Чебоксары Арена” спортын ордонд Чуваш улсын Тэргүүн М.В.Игнатьевийн нэрэмжит нээлттэй “Кубок России по женской борьбе” олон улсын тэмцээн болж байгаа бөгөөд манай 3 бөх аваргын төлөө барилдахаар болжээ.

Өнөөдөр хүрэл болон алтан медалийн төлөөх барилдаан болох бөгөөд 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг /“Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт Челябинск хотын бөх Э.Гизатулинаг 10:0 онооны харьцаагаар ялж дараа нь ОХУ-ын бөх М.Дадашеваг цэвэр хожиж хагас шигшээд В.Чепсараковад 4:4 оноогоор дийлдэж хүрэл медалийн төлөө В.Исламоватай барилдана.  Харин 53 кг-д ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/ нэгдүгээр тойрогт Кемерово мужийн бөх А.Куларыг 2:1 оноогоор, О.Хорошевцеваг цэвэр ялж хагас шигшээ барилдаанд Азербайжаны бөх Л.Гурбановаг 3:2 оноогоор ялж алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Л.Сальниковатай өрсөлдөнө. Энэ жинд ДАШТ-ний мөнгөн медальт, ОУХМ Э.Сумьяа /”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Краснодарын бөх Е.Полещукийг 10:0, дараа нь М.Якубовичийг 8:5 оноогоор тус тус хожиж хагас шигшээ барилдаанд Л.Сальниковад 18:24 оноогоор дийлдэж хүрэл медалийн төлөө ДАШТ-ний хүрэл медальт М.Гуроватай барилдана. 

58 кг-д дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг /“Хасу-Мегаватт” клуб/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Кристина Елоеваг 4:0 онооны харьцаагаар ялж дараа нь П.Орхонд 3:11 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд ОХУ-ын бөх В.Кордюковаг 10:0 оноогоор ялж хүрэл медалийн төлөө ОХУ-ын бөх М.Люльковатай хүч үзнэ. ОУХМ П.Орхон /“Алдар” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт И.Кордюковаг 4:0, дараа нь А.Батцэцэгийг 11:3 онооны харьцаагаар хожиж хагас шигшээ барилдаанд ОХУ-ын бөх М.Люльковаг цэвэр ялж алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Европын 5 удаагийн аварга, ОХУ-ын Наталья Гольцтой барилдана. ОУХМ Б.Шоовдор нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Эрхүү мужийн бөх Дарья Богдановаг цэвэр ялж хагас шигшээд Н.Гольцтой барилдан торгуулийн оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө Светлана Липатоватай гар зөрүүлнэ.

60 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт Т.Мөнхтуяа /“Хангарьд” клуб/ нэгдүгээр тойрогт ОХУ-ын бөх Диана Мупукийг 6:0 онооны харьцаагаар ялж дараа нь АНУ-ын бөх Алли Рагэнд цэвэр хожигджээ.

63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн хошой аварга С.Батцэцэг /63 кг, ”Хилчин” спорт хороо/ нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Анжела Фоменко, хагас шигшээ барилдаанд Ирина Ёремина нарыг дараалан цэвэр ялж шувтаргын барилдаанд ОХУ-ын бөх Инна Тражуковатай барилдана.

Д.Өлзий

Холбоотой мэдээ