Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цэргийн дүйцүүлэх албаны тусгай үүргийн бэлтгэл шатны сургалтыг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 3 хэсэгт зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/819 дүгээр захирамжийн хүрээнд тус сургалтаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд орон нутгийн хамгаалалтад оролцох, гамшгаас хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх, хууль тогтоомжоор хүлээсэн томилгоот үүргээ биелүүлэх, улсын болон орон нутгийн бүтээн байгуулалтад оролцох талаар шаардлагатай мэдлэг, дадлага эзэмшүүлэх юм.
Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, Багануур дүүргийн Онцгой байдлын аврах 064 дүгээр анги тус тусын байранд сургалыг явуулж байгаа аж.

С.Мөнхбаатар