ТОЙМ: “Чингис бонд”-ын 500 сая ам.долларыг барагдуулж, “Эрдэнэт”-ийг төрийн мэдэлд авлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2018 оны эхний долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд хэд хэдэн томоохон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал Зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн мэдэлд 100 хувь авах шийдвэрийг Засгийн газраас гаргаж, 2012 онд олон улсын зээлээс босгосон “Чингис бонд”-ын 500 сая ам.долларын үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулав. Түүнчлэн нийслэл, хот суурин газрын иргэдийн хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод буй агаарын бохирдлын асуудлаар цогц шийдэл гаргахаар УИХ, Засгийн газар эрчимтэй хэлэлцэж эхэллээ. Энэ мэтчилэн өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
2715 өдөр