Ерөнхийлөгч Х.Баттулга дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын дипломат корпус, олон улсын байгууллагын удирдлагуудыг төрийн гурван өндөрлөг шинэ оныг тохиолдуулан хүлээн авч уулздаг уламжлалтай юм. Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатарт суугаа дипломат корпусын тэргүүн, гишүүд, Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар оролцов.
2712 өдөр