НҮБ-ын суурин зохицуулагч, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо.
1955 өдөр