Д.Амарбаясгалан: МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-25 00:56:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын нам урьдчилсан дүнгээр 62 суудал авч буйг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэв. 


Монгол ардын нам ялалт байгуулснаар, сүүлийн 30 жилийн ардчилал, эрх чөлөөт нийгэмд анх удаа хоёр сонгууль дараалан олонхоороо нэг нам Засгийн эрх барих гэж буй тохиолдол гэдгийг онцоллоо. Тэрбээр, "Бидэнд эмхлэх, цэгцлэх ажил олон бий. Үүнийг ард иргэд маань бидэнд даалгавар болгон өгснийг гүнээ ухамсарлаж өнөөдрөөс эхлэн "Хөгжлийн хөтөлбөр" мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилдаа орж байна. Амжилтаа бататган алдаа дутагдлаа засаж эхлүүлснээ дуусгахын төлөө бид хичээн зүтгэнэ. Монгол Улс мандан бадрах болтугай" хэмээв. 


УИХ-ын ээлжит сонгуулийн эцсийн дүнг СЕХ танилцуулсны дараа тус нам нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Холбоотой мэдээ