Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгийг цуцлах чиглэл өгчээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол-Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, бусад арга хэмжээг цаг алдалгүй авахыг үүрэг болголоо. Энэ дагуу маргааш буюу энэ сарын 26-нд УОК хуралдаж тодорхой шийдвэр гаргах юм.
1958 өдөр