Үерт автсан 51 өрхөд гэр олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үерт автсан 51 өрхөд гэр олгох болов.
Төв, Говьсүмбэр аймагт энэ сарын 21-22-нд хүчтэй аадар бороо оржээ. Үерийн улмаас орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатай гэр олгох асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулсан. Уг асуудлыг Засгийн газар дэмжсэнээр Улсын онцгой комисс шуурхай шийдвэр гаргаж, гэр олгох ажлыг зохион байгуулахаар болов.