Мэргэжлийн хяналтын байцаагч нар санал авах байруудад ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-23 16:33:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн өдөр санал авах байруудад мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ажиллана. 

Энэ өдөр нийслэл дэх сонгуулийн санал авах 451 байранд НМХГ-ын улсын байцаагч нар эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах үүрэгтэй ажиллах юм. Үүний зэрэгцээ хариуцсан хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй эсэхийг давхар хянаж илэрсэн зөрчлийг таслан зогсоож хариуцлага тооцно.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар санал авах байранд ирж буй сонгогч иргэд "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс амны хаалттай ирэх, эрүүл ахуйг хангаж гараа ариутгах, халуунаа хэмжүүлэх, санал өгөхдөө дугаарлах, хүүхэд дагуулж ирэхгүй байх зэрэг шаардлагыг тавих юм. 


Засгийн газрын энэ оны 188-р тогтоолоор баталсан "Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад "COVID-19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам"-ын дагуу сонгуулийн хэсгийн хороодод эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хэрэгжилтийг хянана.


Холбоотой мэдээ