Улсын хэмжээнд 56-гаас дээш насны иргэдийн 67 хувь нь саналаа өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2 сая 624 иргэн бүртгэгдсэнээс 961 мянга 971 буюу 48 хувь эрэгтэй, 1 сая 38 мянга 653 буюу 52 хувь эмэгтэй байна.
Мөн өнөөдөр 130 иргэн 18 нас хүрч байгаа аж. Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл:
18-25 насны иргэн 14.2 хувь буюу 149 мянга 782
26-40 насны иргэн 32.4 хувь буюу 341 мянга 710
41-55 насны иргэн 29.3 хувь буюу 309 мянга 4
56-гаас дээш насны иргэн 24.1 хувь буюу 253 мянга 642 байна.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс 1 сая 54 мянга 138 нь саналаа өгчээ. Тодруулбал, 18-25 насны иргэдийн 43 хувь, 26-40 насны иргэдийн 44 хувь, 41-55 насны иргэдийн 59 хувь, 56-гаас дээш насны иргэдийн 67 хувь нь саналаа өгчээ.