29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн сонгогчдын 39 хувь нь саналаа өгөөд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн санал авах байранд явагдаж буй сонгуулийн явцын талаар өнөөдрийн 13 цаг 40 минутын байдлын мэдээг тус хэсгийн хорооны дарга Б.Баянхутагтай уулзаж тодрууллаа.
Тэрбээр, “УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн санал авах байранд 13 цаг 40 минутын байдлаар саналаа өгөх 2093 сонгогчоос 39 хувь буюу 818 сонгогч саналаа өгөөд байна.
Үүнээс эрэгтэй 331, эмэгтэй 487 сонгогч санал өгөөд
байгаагаас 18-25 насны 95, 26-45 насны 337, 46-55 насны 212, 56-гаас дээш
насны 174 сонгогч санал өгөөд байгаа аж. Санал авах байранд ямар нэг зөрчил
гараагүй байна. Харин гадаадад байгаа гэсэн бүртгэлтэй байсан нэг иргэн санал
авах байранд ирж саналаа өгсөн” гэлээ.