Залуучууд санал хураалтад идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-24 11:02:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 24-р тойргийн 12-р хэсгийн хороонд 2797 сонгогч санал өгөх бүртгэлтэйгээс өнөөдөр өглөөний 08.30 цагт 285 иргэн саналаа өгч, санал өгөх иргэдийн ирц 12 хувьтай байв. Нийслэлийн ЕБС-ийн II сургуулийн байранд буй тус хэсгийн хороонд өглөөний 08.30-09.20 цагийн хооронд саналаа өгөхөөр ирсэн сонгогчдын 2 хүн тутмын нэг нь залуучууд байгааг тус хэсгийн хорооны дарга Д.Туяа хэллээ. 




Энд 18-25 насны сонгогчдын ирц 20 хувьтай, 26-40 насныхан 67 хувьтай байв. 26-аас дээш насны сонгогчид идэвхтэй оролцож байна гэв. Тэрээр, "Энэ удаагийн сонгууль "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөлд дэглэм үйлчилж буй онцлог болж байгаа хэдий ч залуучууд их идэвхтэй оролцож байна. Залуучуудын мэдлэг мэдээлэл, ойлголт сайн болж нэлээн судалсан нь харагдаж байна. Сонгогчдын боловсрол дээшилж байна" гэв. 


УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 44 дүгээр хэсгийн санал авах байраар өглөөнийн 07.30 цагт ороход мөн санал өгөх үйл явц 10 гаруй хувьтай байлаа. Энд өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 9 хүнээс санал авсныг хэсгийн хорооны дарга Л.Бурмаа мэдээллээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саналаа өгөхөд зориулж тусгай ширээ, сандал бэлдэж, харааны бэрхшээлтэй иргэд брайль үсэгтэй хуудсаар саналаа хэн нэгний тусламжгүйгээр бие даан өгч буйг танилцууллаа. 

Тус хэсгийн хороонд Чингэлтэй дүүрэгт харьяалах Салхит, Шадивлан, Яргайт зэрэг хойд чиглэлийн зусланд оршин суугчид алслагдсан тойргийн иргэд саналаа өгч байна. Сонгогч иргэдийн ирц, идэвх их байна. 


Холбоотой мэдээ