40-өөс дээш насныхан саналаа идэвхтэй өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2020-06-24 09:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэлсэн. УИХ-ын сонгуулийн санал хураалт авах 26 дугаар тойргийн 31 дүгээр хэсгийн хороонд өглөөний 8 цаг 30 минутын байдлаар 40-ээс дээш насны сонгогчид саналаа идэвхтэй өгч байгааг тус хорооны дарга Л.Амартуяа хэлэв.


Баянгол дүүргийн 77 дугаар дунд сургуулийн байранд буй тус хэсэгт 2109 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс тухайн цагийн байдлаар 100 гаруй сонгогч санал өгчээ.


“Манай хэсгийн хороонд 10 нам, эвсэл, бие даагчийн 31 ажиглагч бүртгүүлсэн. Санал авах байранд мэргэжлийн байгууллагуудаас өгсөн халдвар, хамгааллын талаарх зөвлөмж шийдвэрийг баримтлан сонгогчдын биеийн халууныг хэмжин, гар ариутгагч, амны хаалт олгож байна. Манай хэсэгт сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд ямар нэг зөрчил гараагүй” хэмээн 26 дугаар тойргийн 31 дүгээр хэсгийн хорооны дарга  Л.Амартуяа ярилаа.


Холбоотой мэдээ