С.Бадрал: Хиймэл оюун ухаант робот бүтээхийг зорьж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Мэдээллийн технологийн эрин зуунд дэлхийн программ хөгжүүлэгч компаниуд төгс хиймэл оюун ухаан бүтээхээр идэвхийлэн ажиллаж байна. Гадаад улс орнуудад хиймэл оюун ухаант үйлчлэгч, такси хүртэл зохион бүтээгээд амжилттай туршив. Монголчууд ч энэ хөгжлөөс хоцрох учиргүй. “Чимэгэ системс” ХХК өнгөрсөн сарын 22-нд хиймэл оюун ухааны тусламжтай хүний яриаг бичвэр, бичвэрийг яриа болгох чадвартай “Чимэгэ бичээч” технологийг танилцууллаа. Цаашид энэхүү системийг өргөн хүрээнд ашиглаж хиймэл оюун ухаант робот бүтээхээр зорьж байна. Энэ талаар программ хөгжүүлэгч “Болорсофт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Чимэгэ системс” ХХК-ийн захирал С.Бадралтай ярилцлаа.
1777 өдөр