Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 40 зөрчил бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-25 10:05:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр 736 дуудлага мэдээлэл ирсэн байна.


Нийт дуудлага мэдээллийг задалж үзвэл, согтуугаар автомашин жолоодсон 17, эрүүлжүүлсэн 112, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явч танхайрсан 44, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан 40 зэрэг зөрчлийн шинжтэй хэрэг гарчээ.


Хүний биед халдсан 12 гэмт хэрэг гарч, найман хүн гэмтсэн байна. Мөн бусдын эд зүйлийг хулгайлсан 5 гэмт хэрэг тус тус гарчээ. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 57 ирсэн нь өмнөх өдрийнхөөс нэг дуудлагаар нэмэгдсэн байна. 


Холбоотой мэдээ