Д.Сумъяабазар: Цаашид бүх нийтийн бус хэсэгчилсэн хөл хорио тогтооно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 32-ын тойргийн “Номин” худалдааны төвөөр орж, халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаатай танилцав. Мөн нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч, Шуурхай штабын дарга Р.Чингис, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Д.Бямбадорж нарын хамт бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, авсан арга хэмжээний талаар мэдээллээ.
1130 өдөр