ТИКА-гийн тусламж зорилтот бүлэгт хүрч байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын хамтын ажиллагааны зохицуулах агентлаг ТИКА манай улсын ХНХЯ-тай хамтран "COVID-19"-ийн цар тахлын үед зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлж байна. Энэ ажлыг ТББ, ААН, иргэд, олон улсын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Тусламжийг хүнс болон бусад зайлшгүй хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүний дэмжлэг хэрэгтэй байгаа нийслэлийн 7 дүүргийн зорилтот бүлгийн 2000 өрхөд хүргэж байна.
1143 өдөр