Халдвар хамгааллын ажлын байр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-02-09 14:48:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд өнгөрсөн 5 хоногт 254 гаруй ажлын байр нээлттэй зарлагджээ. Ихэнхдээ үйлчилгээний томоохон төвүүдэд халуун хэмжигч, бүртгэгч ариутгагч зэрэг цагийн ажлын байр ихээр зарлагджээ. Мөн барилга, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн ажлын байр их байна.


Он гарсаар байнгын болон цагийн ажлын байранд 260 гаруй хүн зуучлагдан ажилд ороод байна. 



Ажлын байр 7 хоног бүр шинэчлэгдэж байгаа аж. Улирлын шинжтэй барилгын салбарын ажлын байр ихэнх захиалгыг эзэлж байна. Мөн СӨХ-доос үйлчлэгч, харуул хамгаалтын ажилтны захиалга их ирж байгаа нь шилжилж хөдөлгөөнтэй холбоотой байгааг мэдээллээ. Худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйлчилгээний томоохон газрууд Номин", "И-март",  "KFC" зэрэг байгууллагад цар тахлын халдвар хамгааллын дагуу урьдчилан сэргийлэх үүднээс ажлын байр түлхүү нэмэгджээ. Улирлын чанартай, уул уурхайн ажлын байрны захиалга нэмэгджээ. 


Холбоотой мэдээ