Нийслэлийн зургаан дүүрэгт 33 хүн коронавирусээр халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-11 12:00:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 21 387 хүнд шинжилгээ хийсэн байна.  


Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотын БГД, БЗД, Налайх, СХД, СБД, Хан-Уул дүүрэгт бүртгэгджээ. Батлагдсан тохиолдлын 29 нь хавьтал судлалаар, дөрөв нь шинээр илэрсэн байна.


  Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 207 болж байна. Үүнээс 18 18 хүн эдгэрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34 хүн эмнэлгээс гарчээ.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай  568 хүн эмчлүүлж байна. 

Холбоотой мэдээ