Нийслэлд “COVID-19”-ийн 47 шинэ тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн
хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 47 хүнээс коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори,
НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй,
Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 18 871 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн
бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Эдгээрийн ихэнх
нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд
тусгаарлагдаж байсан хүмүүсээс халдвар илэрчээ. Ингэснээр
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2 120 болж байна. Үүнээс 1546 хүн буюу 76 хувь нь эдгэрчээ.
Сүүлийн
24 цагтийн дотор 53 хүн эмнэлгээс гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой
эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 561 хүн эмчлүүлж
байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, нэг нь маш хүнд , 4 нь хүнд, 80 нь хүндэвтэр, 476 нь хөнгөн оноштой байна.