Гана “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан вакцин хүлээн авсан эхний улс боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-25 09:52:26

АККРА. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилгоор санаачилсан “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан вакцин хүлээн авсан эхний улс Гана болжээ.


Ганад “AstraZeneca” компанийн 600 мянган тун вакцин вакциныг лхагва гарагт нийлүүлжээ. Энэхүү вакцинаар эхний ээлжид эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулах төлөвтэй байна.


COVAX” хөтөлбөр нь энэ оны эцэс гэхэд дэлхий даяар хоёр тэрбум орчим тун вакциныг түгээхээр төлөвлөж байгаа юм.


Гучин сая хүн амтай Гана “COVAX”-ийн тогтоосон шалгуурыг хангасан тул үнэгүй вакцин хүлээн авах эхний орноор сонгогджээ. Мөн хөрш Кот-д'Ивуар улсад энэ долоо хоногийн сүүлээр вакцин нийлүүлэх төлөвтэй байна.


Ганад “COVID-19”-ийн вакцинжуулалтыг ирэх долоо хоногт эхлүүлэхээр товлоод байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнууд, 60-аас дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй хүмүүсийг эхний ээлжид хамруулах ажээ.


Ганад нийлүүлсэн Оксфордын их сургууль, “AstraZeneca” компани хамтран гарган авсан вакциныг Энэтхэгийн “Serum Institute” компанид үйлдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ