“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр халдварын 33 голомтыг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-23 18:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд энэ сарын 11-нээс зохион байгуулсан “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний дүнд коронавируст халдварын 126 тохиолдлыг илрүүлжээ.


Өнөөдрийн байдлаар 549 хүн тусгаарлалтад байгаа бол коронавирусний халдварын 33 голомтыг  илрүүлсэн байна. 


Энэ сарын 8-10-нд нийт 808 байгууллагын 62 646 төрийн албан хаагч, ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Харин энэ сарын 11-13-нд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлыг есөн дүүрэгт зэрэг эхлүүлж нийт 109 068 хүнийг  хамруулсан байна. Үүний 67 003 нь явуулын багаар, 42 065 нь шинжилгээний суурин цэгээр хийжээ. 

Ингэхдээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 442 мянга 303 өрхийг хамруулжээ. Үүний 287 мянга гаруй нь явуулын багаар, 155 мянга нь суурин шинжилгээний цэгээр хийжээ.  

Шинжилгээ авах ажилд нийслэлийн хэмжээнд давхардсан тоогоор 7 279 эмч, эмнэлгийн ажилтан, 5 849 бусад албан хаагч, нийт 13 128 албан хаагч ажилласан байна.


“Нэг хаалга-Нэг шинжилгээ” болон төрийн албан хаагчдын дунд хийсэн шинжилгээнд нийт 504 мянган иргэнийг хамруулжээ.

Холбоотой мэдээ