“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн эхний шат 91,2 хувьтай хэрэгжжээ
Увс /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлт өнөөдөр улс орон даяар нэгэн зэрэг болсон бөгөөд Увс аймагт ч гэсэн өргөн цар хүрээтэй боллоо. Нээлтийн үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн ач холбогдол, явц, үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, эрүүл мэндийн сурталчилгаа, эрүүл мэндийн даатгал хөнгөлөлт, вирусны эмийн мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдсан юм.
2186 өдөр