Нэг хүүхдийн шинжилгээнээс мөнгөн усны хордлогын түвшин харьцангуй өндөр гарчээ
Увс /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор С.Юндэн, БХЯ-ны Цэргийн Төв Эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний Төвийн хордлого судлаач их эмч Д.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаангом хотын Цогцолбор 1-р сургуулийн хоёр ангийн 75 сурагч, 3 багш, ажилтан, Онцгой байдлын 5 албан хаагч, нийт 83 хүнд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, ажилтнуудтай хамтран хордлогын нарийн мэргэжлийн үзлэг зохион байгуулж, үр дүнг аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, сургуулийн удирдлагуудад өнөөдөр танилцууллаа.
2205 өдөр