УВС
Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдана
   Увс /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалаа төлсөн 18-аас дээш насны иргэд энэ оныг дуустал эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдаж байна. Эрт илрүүлгийн багцын үзлэгийг аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өндөрхангай, Өмнөговь, Баруунтуруун сумдын Сум дундын эмнэлгүүдэд хийж байна. Мөн “Жаргалан”, “ЭБАЖИ”, “Онош”, “Гэгээн булаг” зэрэг хувийн эмнэлгүүдэд лабораторийн шинжилгээг авч байгаа аж. Өнгөрсөн жил 40-65 насны иргэдийг насны ангилалаар энэхүү үзлэгт хамруулсан бол энэ жил 18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа нь хүн амын дунд түгээмэл буй аливаа өвчлөлийг эрт үед нь  илрүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой тул иргэд үзлэг шинжилгээнд идэвхтэй хамрагдах шаардлагатай байна.
2446 өдөр