Улаангом сумын гурван баг мэдээллийн төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-02 21:39:46


   Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 4, 5, 11 багт Мэдээллийн төв шинээр барьж өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

2018 оны орон нутгийн төсвийн 389,7 сая төгрөгийн өртгөөр баригдсан уг төвд дээрх багийн дарга нар, мэдээллийн ажилтан, цагдаа зэрэг албаны хүмүүс суух аж. Тодруулбал, гурван өрөөтэй, спортын заал бүхий багийн төв ийнхүү өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Ингэснээр Улаангом сумын 4, 5, 11-р багийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авахаас гадна иргэд багийн хурал, аливаа спорт, соёлын арга хэмжээг дулаахан, цэвэрхэн таатай орчинд зохион байгуулах боломжтой болсон юм байна. 

Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэр дээр баригдсан уг барилгын газрыг анх сүмийн зориулалтаар олгосон байсныг цуцалж, ийнхүү гурван багийн Мэдээллийн төв болгожээ.

Холбоотой мэдээ