Музейн үзмэрийг тоолж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-04 11:15:25

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Музейн сан хөмрөг болон 17 сумын Орон нутаг судлах танхимын нийтдээ 9098 үзмэрийг тоолж баталгаажуулах тооллогын ажил өнөөдрөөс эхэллээ.


Энэ сарын 2-аас ирэх сарын 15-ны хооронд аймгийн Музейн сан хөмрөгийг тоолох, бүртгэх ажил хийгдэх бол ирэх сарын 15-аас 3-р сарын 15-ыг хүртэл 17 сумын Орон нутаг судлах танхимын сан хөмрөгийн тооллогын ажил үргэлжлэн явагдах аж.

Энэхүү тооллого хийгдсэнээр сан хөмрөгийн баяжилт, орон нутаг судлах кабинетийн хадгалалт хагаалалтад үнэлгээ тогтооход чухал ач холбогдолтой байна.

Энэ удаагийн тооллогод улсын хэмжээний төрийн өмчийн музей, байгууллага, орон нутгийн өмчийн музей, шашны өмчийн сүм хийд, хувийн музей зэрэг 45 байгууллага, 265 сумдын орон нутаг судлах танхим хамрагдах ба тооллогын бүртгэл цахим хэлбэрт шилжсэнээрээ онцлог, давуу талтай явагдаж байна” хэмээн аймгийн Музейн дарга Ш.Цэдэнбал хэллээ.

 

 

Холбоотой мэдээ