Туслах малчдыг чадавхжуулах төслийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлж эхэллээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, Европын холбооны хамтарсан
санхүүжилтээр “Дэмжих бүлэг болон хүний эрхийн
сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийг тус аймгийн гурван суманд
хэрэгжүүлж байна. Ажил олгогч болон туслах малчин хоорондын хөдөлмөрийн гэрээ,
түүний хэрэгжилтэд хяналт тавьж, гарч буй зөрчилд судалгаа хийх, үр дүнг тооцох
улмаар шийдвэр гаргах түвшинд асуудлыг уламжлах юм байна.
1752 өдөр