Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, ЗДТГ-аас Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлж, ард иргэдийн болоод цагдаагийн байгууллагын алба хаагчдын аюулгүй
байдлыг хангах зорилгоор хамгаалалтын хэрэгсэл олгожээ. Авто машины
хөдөлгөөнийг хязгаарлах замын хаалт 110 ширхэг, явган хүний хөдөлгөөнийг
хязгаарлах төмөр хаалт, 56 ширхэг дохиур мод, цагдаагийн хантааз, авто замын
зөөврийн тэмдэг тэмдэглэгээ зэрэг 15 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлсийг
олгосон байна.
1824 өдөр