Алба хаагчдын 65,7 хувь нь бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-17 15:12:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш өнөөг хүртэл Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ уртасгасан цагаар ажиллаж байна. Нийт албан хаагчдын 65.7 хувь нь 12 хүртэлх насны хүүхэдтэй болон жирэмсэн эмэгтэйчүүд байгаа юм.

Улсын байцаагч нараас гадна үйлчилгээний ажилчид гээд нийт 35 хүн бэлэн байдалд ажиллаж байгаагаас 62.8 хувь нь эмэгтэй, 37.2 хувь нь эрэгтэй ажилтан байна.

МХГ-ын албан хаагчид аймгийн шуурхай штаб, байгууллагын шуурхай штаб болон бусад цэгт 12-24 цагийн давтамжтайгаар ажиллаж, асуумж судалгаа бөглүүлж, хяналт тавьж байна. Мөн өдөр бүр Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт Эргүүл-Тандалтын багууд ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 130 аж ахуйн нэгжид эргүүл, тандалт хийж холбогдох газруудын заавар, зөвлөмжийг өгөх, албан шаардлага хүргүүлэх, коронавирусний халдварын үед эмнэлгийн тусламж үйчилгээний бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд 12 сум болон Баруун-Урт сумын ӨЭМТ-дэд хяналт, тандалт хийж улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлэн мэргэжил арга зүйгээр хангах зэрэг ажлыг тогтмол хийж байна.

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ