Нийгмийн даатгалын лавлагаа, мэдээллийг шуудангаар авч байна
Орхон/ МОНЦАМЭ/Орхон аймгийн ЭМНД хэлтэс иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор Төрийн үйлчилгээний машин, нийгмийн даатгалын лавлагааны машинаар үйлчилж байна. Мөн Шуудангийн үйлчилгээний газартай хамтран 7035-6699 дугаарын утас болон orhon@ndaatgal.mn цахим хаягаар ажлын 5 өдөрт багтаан иргэдийн хүссэн хаягаар нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагаа, шимтгэл төлөлт, хувийн хэргийн мэдээллийг хүргэж байна. Мөн сайн дурын даатгалын гэрээ байгуулсан 6300 орчим даатгуулагчид “Монголын цахилгаан холбоо” ТӨХК-тай хамтран “ND-Mass message” , “Нийгмийн даатгал 365”, “Байгууллагын нэгдсэн хүний нөөцийн менежментийг сайжруулах”, “Тогтвортой хөгжил - Ухаалаг ажлын байр” төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.
2942 өдөр