Орхон, Завхан аймаг хамтран ажиллана
                                    Орхон/МОНЦАМЭ/ Орхон, Завхан аймгийн удирдлагууд “Хамтран ажиллах” гэрээнд гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг,  Засаг дарга Д.Батлут, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан болон ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо.
                    
                         2972 өдөр