Нэг га-аас 15.9 цн улаанбуудай хураан авах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн хэмжээнд 5062.2 га тариалангийн талбайд 21 аж ахуйн нэгж, байгууллага, 600 гаруй айл, өрх газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна.
Энэ жил Орхон аймаг 5280.1 га талбайд тариалалт хийжээ. Үүнээс улаанбуудай 3840 га-д тарихаас 4300, төмс 467.1 га-д, хүнсний ногоо 348 га-д тарихаас 285.5 га-д, тэжээлийн ургамал 122.2 га-д, тосны ургамал 60 га-д тариалжээ. Тодруулбал улаанбуудай 4300 га-д хураалт хийхээс 1022 га-д 1354 тн ургац буюу га-аас 13,3 цн, төмс 467.1 га-д хураалт хийхээс 40,6 гад 256 тн, хүнсний ногоо 285.5 га-д хураалт хийхээс 29,5 га-д хураалт хийн 185 тн-ыг тус тус хураагаад байна.
Ургац тогтоолтоор нэгж талбайгаас улаан буудай 15,9 цн, төмс 70 цн, тэжээлийн ургамал 11 цн, хүнсний ногоо 60 цн хураан авах төлөвтэй байна. Үүнээс харахад, энэ онд улаанбуудай 5943 тн, төмс 3336 тн, тэжээл 154 тн, хүнсний ногоо 1720 тн ургац хураан авах боломжтой гэж ХХААГ-ын мэргэжилтэн хэллээ. Өнөөдрийн байдлаар гурван аж ахуйн нэгж үр тариан хураалтад гарсан байна.

Б.Оюун-Эрдэнэ