Орхон, Завхан аймаг хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон, Завхан аймгийн удирдлагууд “Хамтран ажиллах” гэрээнд гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, Засаг дарга Д.Батлут, Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан болон ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо.
Хоёр аймаг найман бүлэг 22 заалт бүхий “Хамтран ажиллах” гэрээнд гарын үсэг зурсанаар аялал жуулчлал болон Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Мөн аймгуудаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байна. Дашрамд дурдахад, Орхон аймаг 2016 онд Булган аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж 2017 оны хагас жилийн тайлангаа тун удахгүй хэлэлцэх гэж байна.

Б.Оюун-Эрдэнэ