Энэ жил Орхон аймагт 2145 хүүхэд нэгдүгээр ангид орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-08-30 14:02:31
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт энэ хичээлийн жилд 19554 хүүхэд суралцахаас нэгдүгээр ангид 2145 сурагч элсэн орно.  Төр болон хувийн хэвшлийн 34 цэцэрлэг, 24 сургуульд 1613 багш ажиллана. 

Хичээлийн шинэ жилийн босгон дээр аймгийн багш нар “Бага хурал”-аа хийж боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт болон сургалтын бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцлоо. Хурлын үеэр “Багшийн ёсзүй, харилцааны хэм хэмжээг мөрдөх”, “Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангах” сэвдээр хэлэлцүүлэг өрнөсөн юм. Мөн БСУГ-ын дэргэдэх орон тооны бус “Ёсзүйн зөвлөл”-ийг шинэчлэн баталлаа.
Энэ хичээлийн жилд Орхон аймгийн Эрдэнэ багт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орно. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй уг сургууль энэ оны аравдугаар сарын нэгнээс сурагчдаа хүлээн авна. Харин гурван багийн дунд баригдаж байгаа 280 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ирэх онд ашиглалтад орно.  
 
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ