Дөрвөн суманд хаваржилт хүндрэх төлөвтэй байна
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд мал тооллогын дүнгээр 5399530 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3 сумын 785 малчин өрхийн 115.8 мянган толгой мал хаваржиж байна. Хангай, Цахир, Чулуут, Хашаат сумдад зун гантай байсны улмаас малын идлэг муудаж, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.
1 өдөр