Хувийн хэвшлийг дэмжих стратеги төлөвлөгөө боловсруулав
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ЗДТГ-аас “Хувийн хэвшлийг дэмжих нь” сэдэвт аймгийн бизнес эрхлэгчдийн зөвлөгөөнийг энэ сарын 25-нд зохион байгууллаа. Хувиараа болон нөхөрлөл, хоршоо хэлбэрээр аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа, тэдний санаачилгыг дэмжих, түншлэлийг өргөжүүлэх, стратеги зөвлөмж боловсруулах, мэдлэг, мэдээлэл олгох, арга зүй ур чадварыг төлөвшүүлэх зорилготой зөвлөгөөнд 17 сумын бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй хүн оролцож санал бодлоо илэрхийлэв.
2520 өдөр