Улаангомд хоёр өдөр дарааллан цас орлоо
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 12-13-ны өдрүүдэд Улаангом, Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрийг хамарч 10-15 см цас нэмж ороод байна. Энэ өглөөний байдлаар Улаангом 18 см, Сагил 25 см, Түргэн 29 см, Тэс 26 см, Хяргас 25 см цастай, Өлгий, Ховд, Наранбулаг, Завхан, Өмнөговь сум цасгүй, бусад сумд 1-14 см цастай байна.
2672 өдөр