Булган аймгийн төвд тогтоосон хорио цээрийн дэглэм буурлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-04-16 08:02:09
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төвд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тогтоосон хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс эхлэн цуцлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссын зөвлөмжийн дагуу гаргалаа гэж Булган сумын Онцгой комиссоос мэдэгдлээ.
Тус сумын Онцгой комиссоос гаргасан мэдэгдэлд аймгийн төвд хөл хөдөлгөөн болон үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахыг зөвшөөрч, Бугат, Сайхан сум руу зорчихгүй байхыг анхааруулсан байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний сэжиг илрэхгүй бол Сайхан суманд хоёр хоногийн дараа, Бугат суманд энэ суманд энэ сарын 24-нд хорио цээрийн дэглэмийг цуцлах боломжтой гэж мэргэжлийн байгууллага дүгнэж байгаа юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ