Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр Увс аймагт ажиллаж эхлээд байна. Өмнө нь ийм байр байхгүйгээс аймгийн Цагдаагийн газрын саатуулах байрны нэг өрөөг түр хугацаагаар ашиглаж байсан юм. Ямартай ч хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байр ажиллаж эхэлсэн нь сайшаалтай байна.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 13 хүчиндэх гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх таван жилийн дунджаас өссөн үзүүлэлт байна. Тэгвэл он гарсаар насанд хүрээгүй гурван хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон харамсалтай мэдээ байна. Энэ мэтчилэн хүүхэд, эмэгтэйчүүд ил далд хэлбэрээр хүчирхийлэлд өртөх явдал хурцадсан хэвээр байгаа нь сэлтгэл зовоосон асуудлын нэг болж байгаа юм.
"Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг 7045-2525, 7045-2424 тоот утсаар хүлээн авч байгаа бөгөөд нууцыг чандлан хадгална. Өнгөрсөн оны 2-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг түр хамгаалах байрыг аймгуудад ажиллуулахаар болсон. Энэ дагуу манай аймагт түр хамгаалах байр ажиллаж байна” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Нансалмаа мэдээллээ.

Б.Батхүү