Бензиний үнийн хөөрөгдлийг эсэргүүцсэн автомашинтай жагсаал боллоо
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос санаачлан бензиний үнийг буулгахыг шаардан автомашинтай эсэргүүцлийг жагсаалыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаалд 100 орчим автомашинтай иргэд хамрагдаж, Хуучин нисэх буудлын зогсоолоос Улаангом хотын төв гудамж дагуу жагсаалаар явж дуут дохиогоо ажиллуулан эсэргүүцлээ илэрхийллээ. Зохион байгуулагчдын зүгээс жагсаалд оролцох сонирхолтой жолооч нарт бичиг баримтын зөрчилгүй, бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй байхыг сануулж байсан бөгөөд замын цагдаа нар хөдөлгөөнийг зохицуулж байлаа.
2469 өдөр