Завханы 30 малчин өрхөд сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж өгчээ
Завхан /МОНЦАМЭ/. Завхан
аймагт мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдад 86.4 сая төгрөгийн сүү, цагаан
идээ боловсруулах тоног төхөөрөмжийг өгчээ. Мөн Их-Уул, Тосонцэнгэл, Алдархаан, Отгон, Эрдэнэхайрхан сумын
сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж
ахуйн нэгжид тусламж үзүүлжээ.
2189 өдөр