Сургуулиудад үндэсний хөгжмийн зэмсэг олгов
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан, боловсролын салбарт хэрэгжиж буй “Ирээдүй 1+1” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Хөгжимт драмын театр болон Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4-р сургууль, Өндөр-Улаан, Эрдэнэмандал, Цэнхэр, Төвшрүүлэх, Булган сумын нийт 9 сургууль, нэг байгууллагад 26.2 сая төгрөгийн 95 үндэсний хөгжмийн зэмсгийг олголоо.
1768 өдөр