Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-06 11:47:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, гэргий Э.Содномбаяр нар нэг сар гаруй хугацааны өмнө 3 ихэр хүүтэй болсонИхрүүд долоодугаар сарын 14-нд 2 сар хүрнэ.

Эцэг, эх нь тэдэнд Б.Билэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Түвшинсайхан гэх нэр хайрлажээ.

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар тус гэр бүлд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд 3 ихэр хүүг мялааж  3 өрөө байр олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ.

Мөн аймгийн ХХҮГ, ГБХЗХГ,  Жаргалант сумын удирдлагууд болонМөст цэвэрлэг булаг” ХХК-ийн захирал Т.Баярсайхан нар тус гэр бүлд баяр хүргэж, 3 ихэр хүүг мялаасан гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  

Холбоотой мэдээ