Аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг орлогч О.Батжаргалд хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-07-06 11:24:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаа орлогч дарга О.Батжаргалд хүлээлгэж өглөө.

Тэрээр хэлэхдээ “Аймгийн Засаг даргаар ажиллах энэ хугацаанд түмэн олныхоо итгэлийг даан өндөр хариуцлагатай байж, оновчтой шийдвэр гарган түүнийгээ богино хугацаанд бодитой ажил хэрэг болгохын төлөө хичээн ажиллалаа. Өнгөрсөн дөрвөн жилд Өвөрхангай аймагт олон томоохон бүтээн байгуулалт хийж, 2019 оны ажлаараа улсад тэргүүлэн Монгол Улсын шилдэг аймгаар шалгарсан. Энэ бол миний болон бидний ажлын товч тайлан юм” хэмээгээд итгэл хүлээлгэн сонгосон нутгийн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийллээ.

Г.Ганболд дарга 2008 оноос эхлэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа ба 2012-2016 онд аймгийн ИТХ-ын дарга, 2016-2020 онд аймгийн Засаг даргын албыг хашиж байв.

Холбоотой мэдээ