Тэшиг сум 5672,0 га талбайд үр тариа тариаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Тэшиг сум энэ жил 4300,0 га талбайд үр тариалахаар төлөвлөснөөс 5672,0 га талбайд үр суулгаж, төлөвлөгөөг 131,9 хувь биелүүллээ гэж тус сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ.
Хаврын
тариалалтын эцсийн дүнгээр улаанбуудай 5652.0, овьёос 20,0 га талбайд тариалсан байна.
Тус суманд 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг
бөгөөд “Хонгор агро”, “Багуулан”, “Мөнх түрүү”, “Эрэн уул” зэрэг ХХК 330-1740
га талбайд үр тариа тариалжээ. Мөн Б.Лхагвасүрэн, О.Буд, Ц.Цэрэн-Очир, О.Баяртулга
нарын иргэд 100-155 га талбайд улаан буудай тариалсан байна.